Хэвийн Хорогдол Тооцох, Журам Боловсруулах зөвлөх баг сонгон шалгаруулах
Ажлын зорилго:
Байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэгдэх түүхий эдийн хэвийн хорогдлын нормыг шинжлэх, тооцох, баталгаажуулах аргачлалын зөвлөмж боловсруулах.
Үндсэн үүрэг, гүйцэтгэх ажил:
- Хэвийн хорогдлын тооцоо, шинжилгээ:
- Тээвэрлэлт, Ачиж Буулгах, Шугамын, Өрөх, Хадгалалт, Түгээлтийн үе шат бүрт үүсэх хэвийн хорогдлын хэмжээг тооцох, үндэслэлийг тогтоох.
- Хорогдлын тооцоонд нөлөөлөх хүчин зүйлсийг (температур, чийгшил, технологийн онцлог г.м) нарийвчлан шинжлэх, хэмжилт хийх.
- Олон улсын болон салбарын стандартуудыг судлан, харьцуулсан дүн шинжилгээ хийх.
- Журам боловсруулах:
- Хэвийн хорогдол тооцох, хянах, баталгаажуулах журмын төслийг боловсруулах.
- Хорогдлыг бүртгэх, тайлагнах заавар, аргачлалыг боловсруулах.
- Журмын төслийг холбогдох тасгуудаар хэлэлцүүлж, саналыг нэгтгэн, эцэслэх.
- Тайлагнал, танилцуулга:
- Хийгдсэн ажлын үр дүн, тооцооны үндэслэл, журмын төслийг удирдлагын багт албан ёсоор танилцуулах.
Тавигдах шаардлага:
Уг ажлыг багаар гүйцэтгэнэ. Багийн ахлагч Эдийн засаг, бизнесийн удирдлагаар докторын зэрэгтэй байна. Багийн гишүүдэд нийтлэг тавигдах шаардлага:
- Боловсрол: Санхүү, Нягтлан бодох бүртгэл, Үйлдвэрлэлийн менежмент, Инженерчлэл зэрэг чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй.
- Туршлага: Үйлдвэрлэлийн удирдлага, санхүү, эдийн засгийн чиглэлээр чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан буюу эрдэм шинижлгээ судалгаа хийсэн туршлагатай.
- Мэргэшлийн ур чадвар:
- Статистик шинжилгээ, тоон загварчлал хийх чадвартай.
- Монгол улсын холбогдох хууль, дүрэм, стандартын мэдлэгтэй.
- Баримт бичиг боловсруулах, илтгэл тавих өндөр чадвартай.
- Хувийн ур чадвар: Хариуцлагатай, цагийн менежмент сайтай, багт ажиллах болон бие даан ажиллах чадвартай.
- Ажил гүйцэтгэх хугацаа : 2025.11.17-2025.11.24
Холбоо барих: