НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Т.Батцогт, төлөөлөгч О.Зундуйдорж, Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очир, зөвлөх Ц.Түмэнбаяр нар өнөөдөр /2026.11.23/ Тавантолгой түлш ХХК-д ажиллав. Бүлгийн дарга Т.Батцогт нийслэлийн гэр хорооллын айл өрхийн хэрэглэж буй шахмал түлшний хүрэлцээ хангамжийн талаар бодит мэдээлэл авахаар ирснээ хэлж, Тавантолгой түлш ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн компанийн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн явцын талаар товч мэдээлэл өгөн, удирдлагын бүрэлдэхүүн төлөөлөгчдийн асуултад хариуллаа. Төлөөлөгчид түлшний чанар, үнэ өртөг, үйлдвэрлэл болон айл өрхөд олгож буй тоо хэмжээг уян хатан болгох талаар асууж тодруулж байна. Тавантолгой түлш компани өнөөдрийн байдлаар 48.1 мянган тонн шахмал түлшний нөөцтэй байна. Ирэх сараас айл өрхөд 14 хоногийн хэрэгцээг нэг удаагийн худалдан авалтаар олгохоор төлөвлөн ажиллаж буйг дуулгав.
Тавантолгой түлш ХХК-ийн үйлдвэрлэсэн шахмал түлш болон импортолж буй хагас коксон түлш чанар, стандартын шаардлага хангаж буйг баталгаажуулсан Тохирлын гэрчилгээг өнөөдөр /2026.11.18/ хүлээн авлаа. Бүтээгдэхүүн, үйлчилгээнд хөндлөнгийн хяналт хийж, тохирлын гэрчилгээ олгодог "Ай Пи Сертификэйшн" компани Тавантолгой түлш ХХК-ийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсэн шахмал түлш болон хагас коксон түлшинд лабораторийн чанарын шинжилгээ хийлгэж, үйлдвэрлэл, түгээлт, борлуулалтын үйл явцад хөндлөнгийн хяналт, үнэлгээ хийсэн байна. Хяналт, шинжилгээгээр Тавантолгой түлш ХХК-ийн үйлдвэрлэл болон нийслэлийн иргэдэд нийлүүлж буй бүтээгдэхүүн нь хатуу түлшний MNS 5679:2025 стандартын шаардлагыг хангасныг баталгаажуулж, нэг жилийн хугацаатай тохирлын гэрчилгээ олгов. Тохирлын гэрчилгээний хүчинтэй хугацаанд "Ай Пи Сертификэйшн" компани сар тутам магадлах хяналт хийх юм байна. Тохирлын гэрчилгээг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн дагуу олгодог бөгөөд Тавантолгой түлш ХХК гурав дахь жилдээ хөндлөнгийн хяналт хийлгэж, бүтээгдэхүүнийхээ чанарыг баталгаажууллаа.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн өнөөдөр /2026.11.17/ Тавантолгой түлш ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, гүйцэтгэх захирал С.Даваасүрэн компанийн үйл ажиллагаа, 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө. Тавантолгой түлш ХХК 2026-2027 оны халаалтын улиралд 280 мянган тонн хагас коксон түлш худалдан авна. Өнөөдрийн байдлаар 32 цуваа 1561 вагон буюу 74.6 мянган тонн хагас коксон түлш татан авч, савлаад байна. Хагас коксон түлшийг Эрээн боомтод олон улсад итгэмжлэгдсэн CCIC лаборатори, гаалийн байгууллагын болон өөрийн лабораторит шинжлүүлж, Монгол Улсын MNS 5679: 2025 стандартын шаардлагыг мөрдүүлж байна. Хагас коксон түлшийг татан авахад Эрээн дэх Монгол Улсын консул, Монголын төмөр зам ТӨХК, Монросцветмет ХХК, Улаанбаатар төмөр зам ХНН дэмжлэг үзүүлэн ажиллаж байна" хэмээгээд түлшний нөөц, борлуулалтын талаарх өдөр тутмын мэдээллийг хамтатган өгөв. УИХ-ын гишүүн С.Цэнгүүн иргэдийн санал хүсэлтийн дагуу Тавантолгой түлш ХХК-д ажиллаж буйгаа хэлээд түлшний татан авалт, түгээлт, илчлэг чанар, хүрэлцээ хангамжийн талаар зарим зүйлийг тодруулж, компанийн удирдлагуудаас хариулт авлаа. Тавантолгой түлш компани өнөөдрийн байдлаар 48.1 мянган тонн шахмал түлшний нөөцтэй байна. Хотула аппликейшнээр цэгүүдээс өдөр бүр захиалга авч, өдөрт 2100 тонн шахмал түлшийг борлуулалтад гаргаж байна.
Тавантолгой Түлш ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн шахмал түлшний борлуулалтын баруун чиглэлийн алсын цэгүүдэд ажиллалаа. Баруун чиглэлийн хамгийн холын цэгүүд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлаж байна. Тус хороонд шахмал түлшний борлуулалтын 12 цэг ажилладаг. Зургаадугаар хэсгийн борлуулалтын цэг 180 айл өрхөд шахмал түлш борлуулдаг байна. Хоёр өдөрт 10 тонн түлш татан авдаг бөгөөд байнга үлдэгдэлтэй, хүртээмж хангалттай байгааг борлуулагч Б.Ариунжаргал хэлэв. Тус хорооны Шар хаданд байрлах борлуулалтын 264 дүгээр цэг Улаанбаатар хотоос 78 км-ын алсад байрладаг байна. Цас орсон үед түлшний тээвэр хүндрэлтэй байдгийг борлуулагч Г.Отгончимэг хэлж байна. Тавантолгой Түлш ХХК 2026-2027 оны халаалтын улиралд угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр үйлдвэрлэсэн шахмал түлш болон хагас коксон түлшийг айл өрхүүдэд нийлүүлж буй. Өнөөдөр ажилласан алслагдсан цэгийн айл өрхүүд угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр хийсэн түлш авах сонирхлоо компанийн удирдлагад илэрхийлж байна. Эрчим хүчний нүүрсэн түлш илүү илчлэг өндөртэй, хүйтэн бүсэд тохиромжтой байгаа аж.
Тавантолгой Түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Даваасүрэн өнөөдөр /2026.11.14/ агуулах болон борлуулалтын хамгийн өндөрлөг, алсын цэгүүдэд ажиллаж байна. Тавантолгой Түлш ХХК-ийн борлуулалтын 448 цэгээс хамгийн өндөрлөг нь Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрладаг. Цас орж, халтиргаа гулгаа үүссэн үед тус цэгт тээврийн машин очиход хүндрэл үүсдэг учраас нөөц үүсгэн, одоогоор 29 тонн түлшний үлдэгдэлтэй байна. Мөн Баянгол дүүргийн 10, 23 дугаар хорооны борлуулалтын цэгүүдэд очиж, түлшний чанар, хүртээмжийн талаар борлуулагч нартай ярилцав. Иргэдийн зүгээс түлшний хэмжээ, чанарын хувьд гомдол саналгүй ч 7 бус 14 хоногийн хэрэглээгээ нэг дор авах хүсэлт тавьдгийг борлуулагч нар хэлж байна. Гүйцэтгэх захирал С.Даваасүрэн дотоодын тээвэр болон түлшний хангамжийн тооцоолол хийж, 12 дугаар сараас 14 хоногийн хэрэглээг бөөнд нь өгөхөөр судалж буйгаа хэлэв. Үргэлжлүүлэн баруун талын хамгийн захын буюу Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах цэгт ажиллаж байна.
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас шахмал түлшний оновчтой хуваарилалт, түгээлтийг шуурхай зохион байгуулах чиглэлийг өгсөн. Энэ чиглэлийн дагуу Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Даваасүрэн, Борлуулалт, түгээлтийн хэлтсийн дарга Г.Ундармаа нар өчигдөр /2026.10.25/ Сонгинохайрхан дүүрэгт байрлах борлуулалтын цэгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, түлшний нийлүүлэлт, хүртээмж ямар байгаатай биечлэн танилцлаа. Сонгинохайрхан дүүргийн 30, 31, 42, дугаар хороодод байрлах борлуулалтын цэгүүдэд түлшний хүртээмж сайн, цэгүүдийн захиалсан түлшний нийлүүлэлт харьцангуй хурдан ирж байгааг борлуулагчид хэлж байлаа. Иргэдийн тухайд ХОТУЛА апп болон иргэний үнэмлэхний QR код уншуулан түлшээ авч байгаа бөгөөд амралтын өдрүүдэд худалдан авалт сайн байдгийг онцолж байв. Мөн иргэдийн зүгээс нэг удаагийн худалдан авалтаараа долоо хоногт 7 шуудай бус 14 шуудайг авдаг болох хүсэлт олон гаргаж байгааг борлуулагчид компанийн удирдлагуудад уламжилж байлаа. 2026-2027 оны халаалтын улиралд Нийслэлийн хэмжээнд 427.000 тонн түлш хэрэглэхээс 120 мянган тонн нь Эрдэнэс тавантолгойн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр хийсэн шахмал түлш байх бол 307 мянга нь хагас коксон түлш байх юм. Сонгинохайрхан дүүргийн ихэнх хороод нийслэлийн агаарын чанарыг сайжруулах ногоон бүст харьяалагддаг учир цэгүүдэд хагас коксон түлшний нийлүүлэлт хийгдэж эхэлжээ. Худалдан авалт хийж буй иргэдийн хувьд энэ жилийн түлш жиндээ хангалттай хүрч байгаа, нунтаг хог багатай байгааг компанийн удирдлагуудад хэлсэн. Мөн гэр, байшингаа дулаалах нь түлшний хэрэглээг эрс бууруулж байгааг Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны иргэн н.Минжмаа хэлж байлаа. Иргэн н.Минжмаагийнх байшингаа дулаалахаас өмнө хоногт 2-3 удаа галладаг байсан бол дулаалга хийснээс хойш хоногтоо нэг л удаа гал түлж байгааг онцолж, айл өрхүүдийг сууцаа дулаалж, түлшний хэрэглээгээ багасгаж, эдийн засагт хэмнэлт хийхийг уриалж байлаа.
Тавантолгой түлш ХХК-ийн Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчны албанаас жил бүр зохион байгуулдаг хөдөлмөрийн аюулгүй байдлын сарын аян өнөөдөр /2026.10.14/ нээлттэй өдөрлөгөөр эхэллээ. Зүүн үйлдвэрийн талбайд зохион байгуулагдсан "Ажилтанд ойр – эрүүл, аюулгүй ажлын байр" нээлттэй өдөрлөгт компанийн удирдлагууд, ажилтан, албан хаагчдаас гадна хамтран ажиллагч байгууллагуудын төлөөлөл оролцож байна. Өдөрлөгийг Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Даваасүрэн нээж, хэлсэн үгэндээ "Бид Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийг дулаан өвөлжүүлэх том зорилго, хариуцлагатай үүрэгтэй. Энэ зорилгоо хэрэгжүүлэхэд ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдал хамгаас чухал. Хөдөлмөрийн аюулгүй байдал бол дадал. Хүн өөрийгөө болон хамт олноо хамгаалах дадлыг байнгын хэвшил болгосноор аюулгүй байдлаа хангаж байна гэсэн үг. Тиймээс өөрийнхөө болон хайртай хүн бүрийнхээ төлөө хичээн ажиллахдаа хөдөлмөрийн аюулгүй байдлаа чанд сахиж, зөв дадлыг хэвшүүлэн, осол авааргүй ажиллацгаая" гэдгийг онцлон тэмдэглэв. Ерөнхий инженер бөгөөд Үйлдвэрлэлийн бодлогын газрын дарга Ц.Алтансүх компани байгуулагдаад долоо дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Бид өнгөрсөн зургаан галлагааны улирлыг амжилттай давсан. Энэ галлагааны улирлыг ч аваар осолгүй, амжилттай давна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэн, амжилт хүслээ. Мөн Түлшний үйлдвэрийн дарга Г.Баттөмөр хөдөлмөрийн аюулгүй байдал нь ажилтан нэг бүрийн зуршил, хариуцлага, хандлагаас шууд хамаардаг учраас заавар, зөвлөмжийг өдөр тутмынхаа ажилд хэвшил болгохыг ажилчдад сануулсан юм. Өдөрлөгт компанийн алба, хэлтэс, үйлдвэрчний эвлэлээс гадна Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв, Монгол фарм, Dr Med зэрэг эрүүл мэндийн байгууллагууд оролцож, ажилчдад үзлэг, оношлогоо хийн, зөвлөгөө өгч буй юм. Мөн Аз хур номын дэлгүүр, Арина электроникс, Гэгээрэл эко хотхон, Хаан банк, Монголын цахим институт, ажлын хувцасны Өнөрбаян Хайрхан компани зэрэг хамтран ажиллагч байгууллагууд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлын аян сарын хугацаанд үргэлжилнэ.
Тавантолгой Түлш компани "Улаанбаатар төмөр зам" ХНН-тэй хамтран хагас коксон түлшний татан авалтаа эхэллээ. 2026-2027 оны халаалтын улиралд нийт 280 мянган тонн хагас коксон түлш татан авах бөгөөд өнөөдрийн байдлаар дөрвөн цуваа 200 вагон бүтээгдэхүүн Монгол Улсын хилээр орж ирээд байна. Эхний 50 вагон хагас коксон түлшийг өчигдөр /2026.10.12/ Тавантолгой Түлш ХХК-ийн Зүүн үйлдвэрт хүлээн авч, савлагааны ажил эхэлсэн. Дараагийн 50 вагон Баян өртөөнд, гурав, дөрөвдүгээр цуваа Замын-Үүдэд орж ирээд буй юм. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахаар 2025-2026 оны халаалтын улиралд нийслэлийн гэр хорооллын айл өрхийн хэрэглээнд хагас коксон түлшийг нэвтрүүлсэн. Энэхүү ажлын үр дүнд нийслэлийн агаарын бохирдол өнгөрсөн онд 30 орчим хувиар буурсан дүгнэлтийг Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл, Цаг уур, орчны шинжилгээний газраас хийсэн.
Хэрэглэгч Hotula аппликейшнд Hamuga ID нэгдсэн бүртгэлийн системээр дамжуулан шинээр бүртгэл үүсгэн нэвтэрнэ. Түлш цэсийг сонгож ДАН баталгаажуулалт хийнэ. Ингэснээр таны бүртгэл үүснэ.
1. Албан хүсэлт
2. Мидлинг татан авалтын хуваарь
3. Байгууллагын гэрчилгээний хуулбар
4. Зуухны гэрчилгээний хуулбар
company@ttt.mn- цахим хаягаар илгээх (ажлын 3-5 хоногт багтааж, мэйлээр холбогдон гэрээ байгуулна
Холбогдох утас: 86097474, 86097284
Хэрэв та аппликейшнд нэвтрэх боломжгүй бол "Сайн" карт болон иргэний үнэмлэхийн QR кодыг борлуулагчийн аппликейшнаар уншуулснаар виртуал карт үүсгэж, түлш худалдан авах боломжтой болно.
Үгүй. Өрхийн гишүүн нэмэгдэхэд ДАН баталгаажуулалт шаардлагагүй.
Карт эзэмшигч хэрэглэгч "Өрхийн гишүүн нэмэх" товч дээр дарж, тухайн хүний утасны дугаараар хайлт хийнэ. Хэрэв тухайн хүн Hotula аппликейшнд бүртгэлтэй бол өрхийн гишүүнээр нэмэгдэнэ.
Болно. Карт эзэмшигч хэрэглэгч карт хуваалсан гишүүдээс хасах гишүүнээ сонгож "Хасах" товчийг дарснаар тухайн хэрэглэгчийг өрхийн гишүүнээс хасах боломжтой.
Хэрэглэгч хэд хэдэн өрхийн гишүүнийг нэмэх боломжтой. Гэхдээ зөвхөн карт эзэмшигч (админ хэрэглэгч) баталгаажуулна.
"Тавантолгой Түлш" ХХК-ийн үйл ажиллагааны 2022 оны онцлох тоон үзүүлэлтийг тоймлон хүргэж байна
Монгол улс, Төв аймаг, Сэргэлэн сум, 1-р баг, Баянбүрд, Баян уулын баруун талд 0 тоот
Лавлах
70119400
Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг
info@ttt.mn
Санал хүсэлт илгээх, холбоо барих
ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ
Тусламж / Иргэдэд