Тендерийн зар
Тендерийн урилга ТТТХХК/202301124 /ISO олон улсын чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх/

2023-08-15

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

 

2023 оны 08 дугаар сарын 15                               

 

1.     Таван толгой түлш ХХК-ний ТТТХХК/202301124 дугаартай ISO олон улсын чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Үүнд:

2.     Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ.

2.1  Улсын бүртгэлийн гэрчилгээний эхээс хийсэн өнгөт хуулбарыг ирүүлнэ.

2.2  Монгол Улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн, өр төлбөргүй байх шаардлагатай.

Нийгмийн даатгал, татварын тодорхойлолтыг ирүүлэх шаардлагагүй, “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем” www.tender.gov.mn болон “Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем”-ээр дамжуулан Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын цахим мэдээллийн сангаас шалгана.

2.3  Олон улсын чанарын менежментийн тогтолцооны стандартын шаардлагын дагуу баримтжуулсан мэдээлэл боловсруулахад холбогдох албан хаагчдад менежментийн зөвлөх үйлчилгээний дэмжлэг үзүүлэх.

2.4  Олон улсын чанарын менежментийн тогтолцооны стандартын шаардлагаар дотоод аудит хийх болон удирдлагын дүн шинжилгээ хийх, холбогдох сургалтуудыг зохион байгуулах.

2.5  Олон улсын чанарын менежментийн тогтолцооны стандарт  нэвтрүүлэх  чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг, улсын бүртгэлд албан ёсоор бүртгүүлсэн, 3 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай, тогтвортой үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд байх

2.6  ISO 9001:2015 стандартыг 60 буюу түүнээс дээш ажилчидтай төрийн захиргаа, Төрийн үйлчилгээ болон тусгай чиг үүргийн байгууллагад амжилттай нэвтрүүлэн хэрэгжүүлсэн байх.

2.7  Тендерт оролцогчийн санхүүгийн чадавхыг хянан үзэхэд үндэслэл болгох санхүүгийн тайлангийн хугацаа: 2021, 2022 он. Тус онуудын санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим системээр дамжуулан Сангийн яамны цахим санхүүгийн тайлангийн www.e-balance.mof.gov.mn мэдээллийн системээс тендерт оролцогчдын сүүлийн 2 жилийн борлуулалтын орлого, бусад шаардлагатай мэдээллийг шалгана.

 

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 09:00 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-ээр 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 09:30 цагийн дотор ирүүлнэ үү.

TTT logo

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7

Оффис

75005555

Email

info@ttt.mn

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Борлуулагчид

Тусламж / Иргэдэд