Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг:
1. Компанийн онцлог, зорилго, зорилтуудтай нийцүүлэн урт болон дунд хугацааны хүний нөөцийн бодлого, жилийн үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилтийг хариуцах.
2. Компанийн хэмжээнд мөрдөгдөх дүрэм, журам, бодлого төлөвлөлтийг боловсруулж мөрдүүлэх ажлыг зохион байгуулах.
3. Компанийн хэмжээнд Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ, дотоод журмын хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих.
4. Ажилтнуудын хөдөлмөрийн харилцаатай холбоотой бүхий л асуудалд бодлого, удирдлагаар хангах ажиллах
5. Ажилтнуудын ажлын гүйцэтгэл болон бүтээмж сэтгэл ханамжийг сайжруулах
Тавигдах шаардлага:
1. Эрх зүй, нийгэм судлал, Хүний нөөцийн менежментийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
2. Удирдан зохион байгуулах, асуудал шийдвэрлэх чадвартай
3. Үйл ажиллагааны төлөвлөлт, бодлогын баримт бичиг боловсруулах, төлөвлөх, тайлагнах чиглэлээр ажлын туршлагатай
4. Төлөвлөх, тайлагнах ур чадвартай
5. Судалгааны арга зүйн мэдлэгтэй байх;
6. Тулгамдсан асуудалд дүн шинжилгээ хийж, нөхцөл байдал, хувилбарыг тодорхойлох чадвартай байх;
7. Мэргэжлээрээ болон Хүний нөөцийн чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан байх
8. албан ажлын чиг үүргийнхээ дагуу хууль эрх зүйн үндэслэл бүхий зөвлөгөө мэдээлэл өгөх чадвартай байх;
9. Багаар ажиллах, харилцааны ур чадвартай байх.
10. Ачаалал даах чадвартай байх
Ажилд орохыг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/
· Иргэний үнэмлэхийн хуулбар
· Боловсролын үнэмлэх, диплом хуулбарын хамт
· Эрүүл мэндийн үзлэгт орсон хуудас
· Оршин суугаа баг, хорооны тодорхойлолт
· Төрийн албан хаагчийн анкет /маягт №1/
· Нийгмийн даатгалын /e-Mongolia лавлагаа/
· Цээж зураг /3х4 хэмжээтэй 3 хувь/
· Цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар
· Цагдаагийн газрын тодорхойлолт /эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэх e-mongolia/
Сонгон шалгаруулалтад оролцох иргэний материалыг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн өглөөний 09 цаг хүртэл цахим хаягаар ирүүлэх.
⦁ Нэмэлт мэдээллийг (976) 96031183 дугаарын утаснаас авна уу.
⦁ Цахим хаяг: Uugaa3030@gmail.com
Монгол улс, Төв аймаг, Сэргэлэн сум, 1-р баг, Баянбүрд, Баян уулын баруун талд 0 тоот
Лавлах
70119400
Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг
info@ttt.mn
ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ
Борлуулагчид