НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
Мөнгөн хөрөнгө хариуцсан нягтлан бодогч
Ажлын байрны тодорхойлолт
Алба:
Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтэс
Мэргэжил:
Нягтлан бодогч, Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
Албан тушаал:
Мөнгөн хөрөнгө хариуцсан нягтлан бодогч
Ажлын байрны тоо:
1
Анкет авах хугацаа
Бүртгэл дуусах хугацаа:
2026-01-28
Тавигдах шаардлага

Гүйцэтгэх чиг үүрэг, тавигдах шаардлага:

Санхүүгийн эмх цэгц, бодит байдал, сахилга батыг хангах, үйлдвэрлэлийн өртөг зардлыг тооцох, бүртгэлээр тавих хяналтыг сайжруулах, үргүй зардлыг буруулж, үр ашгийг нэмэгдүүлэх,  удирдлагыг санхүүгийн тайлан, мөнгөн урсгалын мэдээ болон бусад мэдээ, мэдээллээр хангах, өмч хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг нэмэгдүүлэх, хариуцлагыг дээшлүүлэх, анхан шатны баримтын бүрдлийг хангах, архивлах

Даймонд санхүүгийн программд харилцах болон бэлэн мөнгөний гүйлгээг өдөр бүр шивж дансны холболтуудыг хийх. 

Санхүүгийн анхан шатны баримтын бүрдлийг хангах, архивлах, мөнгөн хөрөнгийн урсгалд хяналт тавьж ажиллах. 

Вальютын дансны гүйлгээг хийж ханшийн тэгшитгэлийг тогтмол бодуулж борлуулалтын болон бусад нягтлан бодогч нартай хамтран ажиллах. 

Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр 2 ба түүнээс дээш жил ажилласан, үйлдвэрлэлийн өртөг, зардлыг тооцох, багаар ажиллах чадвартай байх. 

Албан ажлын хэрэгцээнд шаардагдах санхүүгийн мөнгөн урсгалын мэдээ, мэдээллийг нэгтгэн дүгнэх, тайлагнах

Тулгамдсан асуудалд дүн шинжилгээ хийж, нөхцөл байдал, хувилбарыг тодорхойлох чадвартай байх;

Өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж хамтран ажиллах;

Бусадтай харилцан итгэл төрүүлэхүйц ажил хэрэгч харилцааг бий болгох;

Маргаантай асуудалд хүлээцтэй, нийцтэй ханддаг байх;

Бүтээлч санаачилгатай ажиллах;

Бүрдүүлэх материал

Ажилд орохыг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/ 

·         Иргэний үнэмлэхийн хуулбар 

·         Боловсролын үнэмлэх, диплом хуулбарын хамт 

·         Эрүүл мэндийн үзлэгт орсон хуудас 

·         Оршин суугаа баг, хорооны тодорхойлолт 

·         Төрийн албан хаагчийн анкет /маягт №1/ 

·         Нийгмийн даатгалын /e-Mongolia лавлагаа/ 

·         Цээж зураг /3х4 хэмжээтэй 3 хувь/ 

·         Цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар 

·         Цагдаагийн газрын тодорхойлолт /эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэх e-mongolia/ 

Холбоо барих:

Сонгон шалгаруулалтад оролцох иргэний материалыг 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн өглөөний 09 цаг хүртэл

⦁ Нэмэлт мэдээллийг (976) 96031183 дугаарын утаснаас авна уу.

TTT logo

Монгол улс, Төв аймаг, Сэргэлэн сум, 1-р баг, Баянбүрд, Баян уулын баруун талд 0 тоот

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг

Email

info@ttt.mn

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Борлуулагчид

Тусламж / Иргэдэд