Ажлын байрны зорилго, чиг үүрэг:
Ажилтны хөдөлмөртэй холбоотой эрүүл мэндийн эрсдэлийг тодорхойлох, хөдөлмөрийн эрүүл мэндийн тандалтыг зохион байгуулах, мэргэжлээс шалтгаалсан болон ажилтай холбоотой өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, ажил мэргэжлийн тохироог үнэлэх, зөвлөгөө өгөх, ажилтны эрүүл мэндийг хамгаалах урьдчилан сэргийлэх арга хэмжээг байгууллагын хэмжээнд хэрэгжүүлэхэд оршино.
· Байгууллагын хөдөлмөрийн эрүүл мэндийн тандалтыг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжилтийг хянах.
· Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл, эрсдэлийн түвшин, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний эрсдэлд үндэслэн эрсдэлтэй ажил, мэргэжлийг тодорхойлоход оролцох.
· Ажилтны эрүүл мэндийн урьдчилсан болон хугацаат үзлэгийг холбогдох журамд нийцүүлэн зохион байгуулах, үр дүнд дүн шинжилгээ хийх.
· Эрүүл мэндийн үзлэг, лаборатори, оношилгоо болон ажлын байрны нөхцөлийн мэдээлэлд үндэслэн ажил, мэргэжлийн тохироог эмнэлгийн мэргэжлийн хүрээнд үнэлэх.
· Мэргэжлээс шалтгаалсан өвчин, ажилтай холбоотой өвчин, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын эрт үеийн шинжийг илрүүлэх, шаардлагатай үед дараагийн шатлалын байгууллагад илгээх.
· Ажилтны эрүүл мэндийн үзлэгийн үр дүн, өвчлөлийн бүтэц, эрсдэлийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж урьдчилан сэргийлэх арга хэмжээний санал боловсруулах.
· Өндөр эрсдэлтэй ажлын байр, ажилтанд эрүүл мэндийн тандалт, хяналт, зөвлөгөө хэрэгжүүлэх.
· Ажил олгогчид ажилтны эрүүл мэндийг хамгаалах, ажлын нөхцөлийг сайжруулах, ажил үүргийг эрүүл мэндийн байдалд нийцүүлэх талаар мэргэжлийн зөвлөмж өгөх.
· Хөдөлмөрийн эрүүл ахуйч, ХАБЭА-н ажилтан, хүний нөөц, үйлдвэрлэлийн удирдлага болон бусад мэргэжилтэнтэй хамтран ажиллах.
Ажилтны эрүүл мэндийн мэдээллийн нууцлал, эмнэлгийн ёс зүй, мэдээллийн аюулгүй байдлыг хангах.
Ажлын байрны шаардлага:
· Хүний их эмч мэргэжлээр их, дээд боловсрол эзэмшсэн байх.
· Эмнэлгийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй байх.
· Хөдөлмөрийн эрүүл мэнд, мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын чиглэлээр мэргэшсэн байх нь ажлын чиг үүрэгт нийцнэ.
· Хөдөлмөрийн эрүүл ахуй, ажлын байрны эрсдэлийн үнэлгээ, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний талаар мэдлэгтэй байх.
Үйлдвэрийн болон өндөр эрсдэлтэй ажлын байрны орчинд ажилласан туршлагатай бол давуу тал болно.
· Мэргэжлээрээ 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
· Эрчим хүчний салбар, үйлдвэр, уул уурхай, эрсдэлтэй орчинд ажиллаж байсан бол давуу тал
Мэргэжлийн ур чадвар
· Клиникийн үнэлгээ, эрсдэлийн үнэлгээтэй уялдсан эмнэлгийн шийдвэр гаргалт.
· Мэргэжлээс шалтгаалсан өвчний сэжиг, эрт үеийн өөрчлөлтийг таних чадвар.
· Эрүүл мэндийн тандалт, статистик мэдээлэлд дүн шинжилгээ хийх.
Хувийн ур чадвар:
Мэргэжлийн тайлан, зөвлөмж боловсруулах.
· Хариуцлагатай, ёс зүйтэй
· Харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай
· Багаар ажиллах, харилцаа, ёс зүй, нууцлал хадгалах чадвартай байх
· Компьютерийн хэрэглээ (Word, Excel, тайлан боловсруулах)
Баримт бичиг боловсруулах, тайлагнах чадвартай
Ажилд орохыг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/
· Иргэний үнэмлэхийн хуулбар
· Боловсролын үнэмлэх, диплом хуулбарын хамт
· Эрүүл мэндийн үзлэгт орсон хуудас
· Оршин суугаа баг, хорооны тодорхойлолт
· Төрийн албан хаагчийн анкет /маягт №1/
· Нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр /e-Mongolia лавлагаа/
· Цээж зураг /3х4 хэмжээтэй 3 хувь/
· Цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар /эрэгтэй бол/
· Цагдаагийн газрын тодорхойлолт /эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэх e-mongolia/
97696031183
Монгол улс, Төв аймаг, Сэргэлэн сум, 1-р баг, Баянбүрд, Баян уулын баруун талд 0 тоот
Лавлах
70119400
Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг
info@ttt.mn
Санал хүсэлт илгээх, холбоо барих
ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ
Тусламж / Иргэдэд