НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
Хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжилтэн
Ажлын байрны тодорхойлолт
Алба:
Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчны алба
Мэргэжил:
Эрүүл ахуйч, нийгмийн эрүүл мэнд, хөдөлмөрийн эрүүл ахуй, хөдөлмөрийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжилтэй.
Албан тушаал:
Хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжилтэн
Ажлын байрны тоо:
1
Анкет авах хугацаа
Бүртгэл дуусах хугацаа:
2026-09-18
Тавигдах шаардлага

Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй. 

Хөдөлмөрийн эрүүл ахуйн төрөлжсөн мэргэшилтэй болон мэргэшсэн хөдөлмөрийн эрүүл ахуйчийн мэргэжлийн чадамжийн баталгаажуулалтттай бол давуу тал болно. 

Хөдөлмөрийн эрүүл ахуйн чиглэлээр 3 ба түүнээс дээш жил ажилласан байх. 

Хүнд үйлдвэр, уул уурхай эсвэл эрчим хүчний салбарт эрүүл ахуйн чиглэлээр ажил үүрэг гүйцэтгэсэн туршлагатай. 

- Хөдөлмөрийн эрүүл ахуйн эрсдэлийг тодорхойлох, үнэлэх

- Ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилт, мониторинг зохион байгуулах

- Тоосжилт, шуугиан, доргион, гэрэлтүүлэг, бичил цаг уур, химийн бодис зэрэг үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг үнэлэх

- Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний үр дүнд дүн шинжилгээ хийх

- Эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ боловсруулах

- Хөдөлмөрийн эрүүл ахуйн тайлан, судалгаа боловсруулах

- Компьютерийн хэрэглээний программууд, MS Office болон тайлан боловсруулах чадвартай.

- Хиймэл оюун ухаан (AI) болон дижитал технологийг ашиглах ур чадвартай байх

- Google Drive, Google Sheets, Google Forms зэрэг дижитал хэрэгслийг ашиглан мэдээлэл боловсруулах, хадгалах, хуваалцах чадвартай байх

- Маргаантай асуудалд хүлээцтэй, нийцтэй ханддаг байх;

- Харилцааны чадвартай байх

- Өөрийгөө хөгжүүлэх, шинийг санаачлах, нөхцөл байдалд дасан зохицох чадвартай байх

Үйлдвэрийн болон ажлын талбайд үзлэг, хяналт хийх, нөхцөл байдлыг үнэлэх, фото болон бусад нотлох баримт бүрдүүлэх чадвартай байх

Бүрдүүлэх материал

Ажилд орохыг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/

·         Иргэний үнэмлэхийн хуулбар

·         Боловсролын үнэмлэх, диплом хуулбарын хамт

·         Эрүүл мэндийн үзлэгт орсон хуудас

·         Оршин суугаа баг, хорооны тодорхойлолт

·         Төрийн албан хаагчийн анкет /маягт №1/

·         Нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр /e-Mongolia лавлагаа/

·         Цээж зураг /3х4 хэмжээтэй 3 хувь/

·         Цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар /эрэгтэй бол/

·         Цагдаагийн газрын тодорхойлолт /эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэх e-mongolia/

Холбоо барих:

97696031183

Анкет илгээх
Цахим анкет бөглөх
TTT logo

Монгол улс, Төв аймаг, Сэргэлэн сум, 1-р баг, Баянбүрд, Баян уулын баруун талд 0 тоот

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг

Email

info@ttt.mn

Санал хүсэлт илгээх, холбоо барих

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Тусламж / Иргэдэд