Тавантолгой түлш ХХК-ийн Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчны хэлтсээс тусгай эрхтэйгээр ажил үүргээ гүйцэтгэдэг ажилтнуудын мэдлэг, ур чадвар, мэргэжлийн чадамжийг үнэлж, баталгаажуулах зорилгоор эрх бүхий мэргэжлийн байгууллага болох “МКЛ” сургалтын төвтэй хамтран тусгай эрхийн сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтад нийт 107 ажилтан дараах чиглэлээр хамрагдсан байна. Үүнд:
Даралтат сав хариуцагч, нам даралтын зуухны машинч – 38 ажилтан
Өргөх, зөөх механизмын оператор – 23 ажилтан
Сэрээт өргөгчийн оператор – 10 ажилтан
Оосорлогч, дохиочин – 36 ажилтан
Сургалтад хамрагдсан ажилтнуудын мэдлэг, ур чадвар, мэргэжлийн чадамжийг үнэлж, үр дүнг нэгтгэн дүгнэж тусгай эрхийн гэрчилгээг шинээр олгох болон хүчинтэй хугацааг сунгалаа.
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв
Лавлах
70119400
Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7
Оффис
75005555
info@ttt.mn
ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ
Борлуулагчид