Мэдээ мэдээлэл
Хамтын гэрээнд гарын үсэг зурлаа

2025-08-13

206

Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Эрдэнэбаяр “Илч” үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Э.Наранбаатар нар өнөөдөр “Хамтын гэрээ”-нд гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэ үеэр Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Эрдэнэбаяр, “Миний хувьд ажил авснаас хойш ажилчдын ажиллах нөхцлийг сайжруулах, үргүй зардлыг багасгах, ажилчдын нийгмийн асуудал тэр дундаа хөдөлмөрийн хөлсийн нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажилласан. 2025 онд ажилчдын цалинг хоёр үе шаттайгаар нийт 40 хувь нэмээд байна. Цаашид ажиллах нөхцлийг сайжруулах чиглэлээр илүү анхаарч ажиллана. Үүнд Үйлдвэрчний эвлэлийн хороо хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Хамтын гэрээ байгуулснаар ажил олгогчийн эрх үүрэг тодорхой болж, ажилчдын эрх үүрэг, эрхээ хамгаалуулах эрх зүйн орчин баталгаажиж байна гэдгийг “Илч” үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Э.Наранбаатар онцолсон юм.

“Илч” үйлдвэрчний эвлэлийн хорооны зүгээс ажилчдын эрх зүйн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, ажиллах нөхцлийг сайжруулах, Үйлдвэрчний төв байгууллагаас зохион байгуулж байгаа олон талд арга хэмжээнд оролцож, ажилчдын дуу хоолой болон ажиллана гэдгээ илэрхийллээ.

TTT logo

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7

Оффис

75005555

Email

info@ttt.mn

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Борлуулагчид

Тусламж / Иргэдэд