Иргэдэд “ХОТУЛА” аппликейшний талаар зөвлөгөө мэдээлэл өгч байна
Нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд шахмал түлшний борлуулалт эхэлсэнтэй холбогдуулан Тавантолгой түлш компанийн ажилтан албан хаагчид “ХОТУЛА” аппликейшнийг хэрхэн ашиглах талаарх заавар зөвлөгөөг борлуулалтын цэгүүдэд биечлэн ажиллаж мэдээлэл өгч байна.
Иргэдийн хувьд “Сайн” картаар болон “ХОТУЛА” аппликейшныг ашиглан шахмал түлшээ худалдан авч байгаа бөгөөд долоо хоногт 7 шуудайг авах боломжтой юм. Сайн картгүй болон аппликейшн ашиглах боломжгүй иргэдэд иргэний үнэмлэхний ард байрлах QR кодыг ашиглан худалдан авалт хийх боломжийг ирэх сарын 1-ээс нээхээр хөгжүүлэгч компанийнхан ажиллаж байна. Цаашид арванхоёрдугаар сарын 15-аас Сайн картыг хэрэглээнээс бүрэн халах юм. Тиймээс шахмал түлш хэрэглэгч, иргэд гар утсандаа “ХОТУЛА” аппликейшнийг татаж авахыг зөвлөж байна.