Мэдээ мэдээлэл
УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД 4000 СУРАГЧ ХАМРУУЛЛАА

2026-02-04

17

Тавантолгой түлш компаниас санаачлан Монголын Хүүхдийн Эрхийн Үндэсний Төвтэй хамтран нийслэлийн гэр хорооллын бүсийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад зориулсан угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгууллаа. Сургалтын эхний шатанд дунд болон ахлах ангийн сурагчдад угаарын хий үүсэх шалтгаан, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө, хордлогоос урьдчилан сэргийлэх арга зам, хордлогын үед авах анхан шатны тусламжийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгсөн юм.

Дараагийн шатанд бага ангийн сурагчдад нас, сэтгэхүйн онцлогт нь нийцсэн, ойлгомжтой арга хэлбэрээр сургалтыг зохион байгууллаа. Сургалтын хүрээнд сурагчдад угаарын хийн эрсдэлийг зөв таньж мэдэх, ахуйн орчинд аюулгүй байдлыг хангах, аюултай нөхцөл үүссэн үед аав, ээждээ шуурхай мэдэгдэх, гэр бүлийн гишүүддээ мэдээлэл түгээх зөв дадал хэвшлийг төлөвшүүлэхэд чиглэсэн мэдлэг, зөвлөмжийг хүргэсэн юм.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 120,87,127, Сонгинохайрхан дүүргийн 162,42,122 дугаар сургуульд хэрэгжүүлсэн энэхүү сургалтад 4000 орчим сурагч хамрагдсан бөгөөд хүүхэд, өрх бүрийг угаарын хийн эрсдэлийн талаар зөв ойлголттой болгож, урьдчилан сэргийлэх мэдлэгийг нэмэгдүүлэхийг зорьсон юм.

 Сургалтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын алба дэмжин оролцсон юм.

TTT logo

Монгол улс, Төв аймаг, Сэргэлэн сум, 1-р баг, Баянбүрд, Баян уулын баруун талд 0 тоот

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг

Email

info@ttt.mn

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Борлуулагчид

Тусламж / Иргэдэд