Мэдээ мэдээлэл
Тавантолгой түлш компани 2025 оны үйл ажиллагаагаа дүгнэж, тайлангийн хурлаа зохион байгууллаа

2026-02-10

16

Тавантолгой түлш компани үйл ажиллагааны тайлангийн хурлаа зохион байгуулж, өнгөрсөн 2025 онд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн, ололт амжилт, цаашид сайжруулах шаардлагатай асуудлуудыг хэлэлцлээ.

Тайлангийн хурлын үеэр компанийн хэлтэс, нэгжийн удирдлагууд 2025 онд шахмал түлшний үйлдвэрлэл, хагас коксон түлшний татан авалт, нийлүүлэлтийг тасралтгүй хангах, үйлдвэрлэлийн хэвийн ажиллагааг хангах, технологийн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлэх, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр хийсэн ажлуудаа танилцуулав. Мөн шинэ төрлийн түлш нэвтрүүлэх туршилт, судалгааг хэрэгжүүлж, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлж, өртөг зардлыг бууруулах, бүтээгдэхүүний чанар стандартыг тогтмол хадгалахад анхааран ажиллажээ.

Мөн иргэдийг стандартын шаардлага хангасан түлшээр хангах, шинэ түлшний хэрэглээ, үр дүн, ач холбогдлын талаар мэдээлэл олгох чиглэлээр үр дүнтэй ажилласан жил байсныг онцоллоо.

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд АББҮХ-ны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн зөвлөмжийн дагуу хагас коксон түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр гэр хорооллын айл өрхийн яндангаас гарах утаа 50 хувиар буурсан. Энэ нь нийслэлийн агаарын бохирдолд 23-26 хувийн эерэг нөлөө үзүүлж буй гэдгийг эрдэмтэн судлаачид, хөндлөнгийн судалгааны байгууллагууд онцлоод байгаа юм.

Хурлын хүрээнд хэлтэс, нэгжүүд 2026 онд хэрэгжүүлэх зорилт, төлөвлөгөөгөө ч танилцуулж санал солилцсон юм.

 

TTT logo

Монгол улс, Төв аймаг, Сэргэлэн сум, 1-р баг, Баянбүрд, Баян уулын баруун талд 0 тоот

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг

Email

info@ttt.mn

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Борлуулагчид

Тусламж / Иргэдэд