Мэдээ мэдээлэл
НИТХ дахь АН-ын бүлгийн төлөөлөгчид Тавантолгой түлш ХХК-д ажиллав

2026-11-23

15

НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Т.Батцогт, төлөөлөгч О.Зундуйдорж, Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очир, зөвлөх Ц.Түмэнбаяр нар өнөөдөр /2026.11.23/ Тавантолгой түлш ХХК-д ажиллав.

Бүлгийн дарга Т.Батцогт нийслэлийн гэр хорооллын айл өрхийн хэрэглэж буй шахмал түлшний хүрэлцээ хангамжийн талаар бодит мэдээлэл авахаар ирснээ хэлж, Тавантолгой түлш ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн компанийн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн явцын талаар товч мэдээлэл өгөн, удирдлагын бүрэлдэхүүн төлөөлөгчдийн асуултад хариуллаа.

Төлөөлөгчид түлшний чанар, үнэ өртөг, үйлдвэрлэл болон айл өрхөд олгож буй тоо хэмжээг уян хатан болгох талаар асууж тодруулж байна.

Тавантолгой түлш компани өнөөдрийн байдлаар 48.1 мянган тонн шахмал түлшний нөөцтэй байна. Ирэх сараас айл өрхөд 14 хоногийн хэрэгцээг нэг удаагийн худалдан авалтаар олгохоор төлөвлөн ажиллаж буйг дуулгав.

TTT logo

Монгол улс, Төв аймаг, Сэргэлэн сум, 1-р баг, Баянбүрд, Баян уулын баруун талд 0 тоот

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг

Email

info@ttt.mn

Санал хүсэлт илгээх, холбоо барих

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Тусламж / Иргэдэд